"Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам”-ын хөтөлбөр.
2025-11-05 13:32:09
Намын хөтөлбөр:
"Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам”-ын гишүүд, дэмжигчид бид:
Ард түмнээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэхээ төрийн ба намын үйл ажиллагааны үндсэн зарчим болгож, улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг хөтөлбөрийнхөө цөм болгож, иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш зарчим баримтлаж, ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж улсаа хөгжин цэцэглүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ажиллана.
Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлаж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулсан төвийг сахисан үзэл баримтлалтайгаар дээрхи асуудлуудыг хөтөлбөртөө тусгаж байна.